+976 70009898 info@leaderfinance.mn Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их тойруугийн 53-р байр "Computer Center" 12 давхар, 1203 тоот

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ БУЮУ АУТСОРСИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах бусдад шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ.

Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг нь аж ахуй нэгжийн хувьд дараах давуу талуудыг бий болгоно.

1.Зардлыг хэмнэнэ.

Ихэвчлэн жижиг дунд аж ахуй нэгжид байнгын орон тооны нягтлан бодогч,  бүртгэлийн алба ажиллуулах нь ихээхэн хэмжээний зардалтай байдаг.  Үүнд: 

Үйл ажиллагааны зардлын хэмнэлт. Байнгын орон тооны ажилчид цалинжуулах, хоол унааны зардал, бичиг хэргийн зардал, оффисын түрээс, ашиглалт, элэгдэлийн зардал гэх мэт олон тооны зардал гардаг. Тэгвэл нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг үйлчилгээг сонгосоноор энэ бүх зардлыг тэг болгож зөвхөн үйлчилгээний хөлс төлснөөр удирдлага нь нягтлан бодох бүртгэлийг хөтлөх зардлаа хамгийн багадаа 50 хувиар хэмнэдэг.

Капитал зардлын хэмнэлт. Дотоод тоо бүртгэл, санхүүгийн хэсэг ажиллуулахад өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн программ хангамж, тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмж худалдан авах капитал зардлыг хэмнэдэг ба дээрх хөрөнгийг хөрөнгө оруулалтандаа зарцуулах боломжтой болдог.

Хүний нөөцийн зардал үгүй болно. Сайн мэргэжилтныг олж бэлтгэх, сургах /дотоод сургалт/, түүнийн тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн урамшуулалын зардал /Байр, автомашин/, аливаа баяр ёслолын гэх мэт нэмэлт зардалууд үгүй болдог.

2.Байгууллагын эрсдэлийг шилжүүлдэг.

Байгууллагын санхүүгийн хяналт, зохион байгуулалт хангалтгүйгээс өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал, татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх зэрэг эрсдэл бидний амьдралд бишгүй тохиолддог зүйл юм.
Мөн нягтлан бодогч ойр ойрхон солигдох, бүртгэлийн ажил завсардахад бүртгэлийн маш том эрсдэл үүсч байдаг ба эдгээр эрсдлийг 100 хувь шилжүүлэх юм.

3.Та бизнесээ өргөжүүлэхдээ үнэт цагаа зарцуулах боломжтой болно.
Судалгаанаас үзэхэд компанийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад нийт ажлын цагийнхаа 60%-ийг зарцуулдаг бөгөөд компанийн өсөлт хөгжил, хөрөнгө оруулалт, харилцагч, үйлчлүүлэгч худалдан авагчидтайгааа жиллах зэрэг страгтегийн шийдвэр гаргахад ердөө 10%-ийг зарцуулдаг нь тогтоогдсон байна.

Мөн үүнээс гадна:

1. Санхүү, татварын тайлангууд гаргах:

  • Анхан шатны баримт шинжлэх
  • Касс хөтлөх
  • Бараа материалын тайлан гаргах
  • Ерөнхий журнал хөтлөх
  • Цалин бодох
  • НДШ-ийн тайлан гаргах
  • НӨАТ-ийн тайлан гаргах
  • Улирлын тайлан гаргах
  • Жилийн эцсийн тайлан гаргах

2. Гаргасан тайлангуудыг цахимаар холбогдох албуудад тушаан баталгаажуулах

3. Анхан шатны баримт материалыг стандартын дагуу үдэж цэгцлэх

4. Санхүүгийн зөвлөгөө өгөх

Лидер Финанс ТМЗ © 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно Made by codingsystems