
КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
Лидер Финанс ТМЗ нь анх 2009 онд санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр үүсэн байгуулагдсан.
Тус компани нь Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний тухай хууль, Сангийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын дагуу №05 тусгай зөвшөөрлөөр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх эрх авсан анхны компаниудын нэг юм.
Байгууллагын хөгжил хүнээс хамаарна тиймээс бид ажилтнуудынхаа санал, санаачлагыг үргэлж дэмжин урамшуулж, ажилтан бүрийн сэтгэл ханамж, бүтээмжид чиглэн ухамсарт соёлыг төлөвшүүлэн ажилладаг хүнийг чухалчилдаг хамт олон.
Бид татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд бөгөөд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг бүхий л салбарт дэлгэрүүлж, шинэ мэдлэг, менежмент, ур чадварыг тасралтгүй нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж, хэрэглэгчийн эрхэм сонголт байхын төлөө амжилттай ажиллаж байна.
Алсын хараа:
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татвар санхүүгийн зөвлөх үйлчилгээний байгууллага болох.
Эрхэм зорилго:
Шударга, бие даасан мэргэжлийн ёс зүйтэй, эрх тэгш байх зарчмыг баримталж, хууль тогтоомжид нийцсэн мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлж, үйлчлүүлэгчдээ татварын эрсдлээс хамгаалан чанартай гүйцэтгэлийг эрхэмлэх.
Үнэт зүйлс:
- Бид үргэлж хуулийн хүрээнд ажилладаг.
- Хэрэглэгчдэд зөвхөн чанартай үйлчилгээг хүргэхийг эрхэм үүрэг гэж үздэг.
- Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй, мэргэшсэн ажилтнууд “Лидер Финанс” ТМЗ-ийн үнэт зүйлс болно.
Уриа:
- Хамтын хөгжил бидний амжилт!