+976 70009898 info@leaderfinance.mn Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их тойруугийн 53-р байр "Computer Center" 12 давхар, 1203 тоот
Байгууллагынхаа санхүүгийн тайлан, татварын тайлангууд болон бусад тооцоог гэрээт мэргэшсэн, мэргэжлийн байгууллагад хариуцуулах үйл ажиллагааг хэлнэ
Байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалаад гэрээний төлбөр өөр, өөр байдаг. Төлбөрийн талаарх мэдээллийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хэлтсийн захиралтай холбогдож аваарай. /Утас 7000-9898/
Эрсдэлийг бууруулна Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах эрсдэл буурна. Нягтлан солигдсоноос үүдэж бий болдог бүртгэлийн маш том эрсдэлүүд байхгүй болно. Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх эрсдэлүүд буурна. Урсгал зардлын хэмнэлт бий болно
Гэрээ хийгээд 2 жил болсон тохиолдолд сайн дураар татварын шалгалтад оруулна. Дараах тохиолдолд манай зүгээс татварын эрсдэлийг хариуцна
7000-9898 дугаар нь нэг зэрэг олон дуудлага хүлээн авах боломжтой. /ажлын цагаар/ Мөн 94080680 ажлын цагаар/ танд хэрэгтэй мэдээллийг өгөхөд бэлэн байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан.
ААНОАТ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлнө” мөн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан байна.
ХХОАТ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлэх ёстой”. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-д “Банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасан байна. Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан байна
НӨАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан. Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг; 14.6.2.хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; 14.6.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; 14.6.4.тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ; 14.6.5.хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ..
Лидер Финанс ТМЗ © 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно Made by codingsystems